Энэхүү блогийг инженер математикийн хичээл судалж байгаа оюутнууддаа зориулав.

ХӨТӨЛБӨР

МТ101
  1. Матриц түүний үйлдлүүд, тодорхойлогч, түүний чанарууд бодох аргууд -2 цаг лекц, 2 цаг семинар
  2. Увуу матриц, матрицын ранг, шугаман тэгшитгэлийн систем түүнийг урвуу матриц ашиглан бодох
  3. Шугаман тэгшитгэлийн систем бодох аргууд. Матрицын хувийн утга, хувийн вектор
  4. Вектор, түүн дээрх үйлдлүүд, векторуудын шугаман хамаарал, Векторыг сууриар задлах
  5. Векторуудын скаляр ба вектор үржвэр
  6. Хавтгай дээрх шулууны ерөнхий тэгшитгэлүүд, 2 шулууны харилцан байршил
  7. Огторгуй дахь хавтгайн тэгшитгэл, 2 хавтгайн харилцан байршил
  8. Огторгуй дахь шулууны ерөнхий тэгшитгэл, шулуун ба хавтгайн харилцан байршил
  9. Конус огтлолын муруйнууд, 2-р эрэмбийн гадаргуунууд
  10. Функц өгөгдөх арга, нийлмэл, урвуу функц, функцийн хязгаар
  11. Функцийн  тасралтгүй чанар, уламжлал, уламжлалын геометр утга, дифференциалчлах дүрмүүд
  12. Функцийн дифференциал,  Дээд эрэмбийн уламжлал ба дифференциал, Лопиталын дүрэм, Тейлорын томъёо
  13. Функцийг Тейлорын томъёогоор задлах функцийн шинжилгээ
  14. Скаляр аргументтай вектор функц, түүний уламжлал, геометр ба механик утга
  15. Функцийн шинжилгээ
  16. Комплекс тоо, түүн дээр хийх үйлдлүүд
MT102
  1. Эх функц, тодорхойгүй интеграл,  интегралчлах үндсэн аргууд, таблицын интеграл
  2. Хялбар рациональ бутархайнуудыг интегралчлах, рациональ илэрхийллийг интегралчлах
  3. Зарим иррациональ илэрхийллийг интегралчлах, тригнометрийн илэрхийллийг интегралчлах
  4. Тодорхой интегралын чанарууд, бодох аргууд, өргөтгөсөн интегралууд
  5. Тодорхой интегралын хэрэглээ
  6.  Олон хувьсагчийн функцийн үндсэн ойлголт, түүний хязгаар ба тасралтгүй чанар, тухайн уламжлал
  7. Далд ба давхар функцийн тухайн уламжлал, бүтэн дифференциал, шүргэгч хавтгай ба нормалын тэгшитгэл
  8. Дээд эрэмбийн тухайн уламжлал, ХИУ ба ХБУ. Хоёр хувьсагчийн функцийн экстремум, нөхцөлт экстремум 
  9. Дифференциал тэгшитгэлийн ерөнхий ойлголт, хувьсагч нь ялгагдсан ба ялгагдах тэгшитгэлүүд, НТДТ, түүнд шилждэг тэгшитгэлүүд
  10. Шугаман дифференциал тэгшитгэлүүд, Бернулийн тэгшитгэл, бүтэн дифференциал тэгшитгэл, Клеро, Лагранжийн тэгшитгэл
  11. Дээд эрэмбийн дифференциал тэгшитгэл, эрэмбэ буурах дифференциал тэгшитгэл
  12. Нэгэн төрлийн шугаман ба шугаман биш дифференциал тэгшитгэл, Вариацийн арга
  13. Тогтмол коэффициенттэй нэгэн төрлийн шугаман биш дифференциал тэгшитгэл, тодорхой биш коэффициентийн арга
  14. Дифференциал тэгшитгэлийн нормаль систем, түүнийг дээд эрэмбийн дифференциал тэгшитгэлд шилжүүлж бодох
  15. 1-р эрэмбийн дифференциал тэгшитгэлийн систем, тогтмол коэффициент бүхий шугаман систем
  16. Тойм лекц