Энэхүү блогийг инженер математикийн хичээл судалж байгаа оюутнууддаа зориулав.

Wednesday, March 23, 2011

Математик сурах арга зүйн зөвлөмж

Математикийг оюутнууд ихэвчлэн хүнд хичээл гэж үздэг бөгөөд зарим оюутан өөрийгөө математик сурах авюъяасгүй ч гэж бодоход хүрсэн байдаг. Хэдийгээр математикт хэн бүхэн амархан ойлгох хялбар зүйл олон байдаг боловч математикийн аль ч салбарыг бүтээлчээр эзэмших нь үнэндээ хялбар зүйл бишээ. Математикийн хичээл хүнд байдаг нь олон шалтгаантай. Ой сайтай байх нь математик сурахад нэн дөхөм болно. Тамирчин хүн байнгын дасгалаар спортынхоо ур чадварыг хөгжүүлдэгийн адил математик судалж буй хэн боловч байнгын дасгалаар математик сэтгэлгээ ой ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Математик судалж байх үед зарим зүйл огт ойлгогдохгүй  болж бүрэн мухардах явдал багагүй тохиолдоно. Ийм үед уг зүйлийг хойш тавьж түр орхизнох нь зүйтэй. Хожим нь уг зүйлээ дахин дахин эргэж үзэхэд санаандгүй тайлагдаж бүрэн ойлгомжтой болох нь олонтой.Энэ бол дэд ухамсар орхисон зүйлийн талаар ухамсарт ажиллагаанаас далдуур ажилласаар байсны үр дүн юм.
Ямарч хүн бие даан уйгагүй хөдөлмөрлөвөөс ямарч эрдмийг бүтээлчээр эзэмшиж бие бялдар оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигийг бүтээж чадна. Суут зохион бүтээгч Т.Эдисон "Нэг хувийн авьяас дээр хөлс дуслуулсан 99 хувийн хөдөлмөр нэмбэл юуг ч бүтээж болно" гэсэн байдаг.
Бодлого бодох ерөнхий аргын схем
1. Бодлогыг ухаарах. Энэ шатанд юу өгөгдсөн, юу олох, ямар нөхцөлүүд байна гэсэн асуултуудыг өөртөө тавьж, тус бүрд нь эргэцүүлэн бодож харуулахад бодлогын үндсэн гурван бүрэлдэхүүн ялгаран товойж асуудал тодорхой болно. Цаашилбал үл мэдэгдэхийг тодорхойлоход өгөгдсөн нөхцөлийн хүрэлцээ ямар байна гэж хянах нь бодлогын бүрэлдэхүүний холбооны талаар зөв баримжаа төсөөлөл олгоно.
2. Бодлогын төлөвлөгөө боловсруулах. Энэ шатанд бодох аргаа олж тогтоох ёстой. Юун түрүү урьд бодож үзсэнээс тухайн бодлоготой төрөл буюу ямар нэг хэмжээгээр холбогдох зүйл юу байна гэж эргэцүүлэх нь чухал. Өмнө үзсэн зүйлтэй уялдаагүй бодлого гэж байдгүй. Төрөл буюу төстэй бодлого санаанд ороод ирвэл үүнийг,эсхүл хариугий нь эсвэл аргыг нь ашиглаж болохгүй юу, эсвэл жаахан хувиргаад , эсвэл туслах элемент оруулаад хэрэглэж болохгүй юу гэж хянах хэрэгтэй. Ийнхүү эргэцүүлгээнд автагдмааргүй бол үл мэдэгдэгч нь юу билээ, иймэрхүү юм олох бодлого урьд бодсон билүү, нөхцлийг явцууруулах юмуу ерөнхий болгон бодох арга юу, нөхцөлийн хагасыг хаявал асуудал хэр зэрэг бүдгэрэх вэ, өгснийг буюу үл мэдэгдэгчийг эсвэл хоёулангий нь хувиргаад мэддэг зүйлрүүгээ дөхүүлж болохгүй юу, өгөгдсөн бүх нөхцлийг ашигласан, ухагдахуун бүрийн тодорхойлолт нь юу билээ бас өөр юу бас өөрөөр юу гэж тодорхойлдог билээ гэхчлэнгээр эргэцэн хянаж шүүн тунгаасаар өгөгдсөн ба олох зүйлийн хоорондох холбоог олж илрүүлнэ.
3. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх. Энэ шатанд гүйцэтгэсэн алхам бүрээ дор дор нь шалгаж ямар нэг аргаар зөвий нь баталж байвал зохино.
4. Гаргасан дүнг эргэн шинжлэх. Энэ шатанд олсон дүн лавтай зөв үү, зөв бол яагаад вэ,  шууд гаргаж болохгүй байж уу, өөрөөр олж болохгүй байвуу, олсон дүн, бодсон арга маань өөр хаа, юунд хэрэг болох вэ, ямар мөрдөлгөө шинэ дүгнэлт гаргаж болох вэ, ямар мөрдөлгөө шинэ дүгнэлт гаргаж болох вэ гэж олон талаар шүүн бодно.Ингэж шүүн тунгааснаар бодсон бодлогоо гүнзгий ухаарч түүнээс гарах ашиг шимийг дээд хэмжээгээр хүртэх болно.

2 comments:

  1. Я Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.

    ReplyDelete