Энэхүү блогийг инженер математикийн хичээл судалж байгаа оюутнууддаа зориулав.

Monday, March 21, 2011

IQ Дvн


http://www.wilderdom.com/images/IQBellCurveEinstein.gif
201-ээс дээш – Агуу их суут
181-200 – Суут
161-180 – Сод ухаантан
141-160 – Гоц авьяастан
131-140 – Ухаантай

101-130 – Ухаалаг эрүүл
71-100 – Сулавтар эрүүл
70 ба доош  – Оюуны хомсдол



70-аас доош IQ-тэй хvмvvсийг “олигрофен” хэмээн нэрлэх бөгөөд энэ бvлэг нь дотроо: дебиль (50-70), имбецил (25-50), мангуу (25-аас бага) гэж хуваагддаг.

Тестийг дахин бөглөхөд IQ-ийн vзvvлэлт 3-10 оноогоор өөрчлөгдөх ба, гурав дахь удаагаа бол бараг өөрчлөгддөггvй.

Зарим нэрт хүмүүсийн IQ

1. В.Гёте – 210 [Агуу их суут] – Герман
2. Е.Шведенберг – 205 [Агуу их суут] – Швед
3. Г.Лейбниц – 205 [Агуу их суут] – Герман
4. Да Винчи – 205 [Агуу их суут] – Итали
5. Чингис хаан – 204 [Агуу их суут] – Монгол

6. Б.Паскаль – 195 [Суут] – Франц
7. Л.Витгенштейн – 190 [Суут] – Австри
8. Бобби Фишер – 187 [Суут] – АНУ
9. Г.Галилей – 185 [Суут] – Итали
10. Р.Декарт – 180 [Суут] – Франц
11. И.Кант – 175 [Сод ухаантан] – Герман
12. Ч.Дарвин – 165 [Сод ухаантан] – Англи
13. В.Моцарт – 165 [Сод ухаантан] – Австри
14. Н.Коперник – 160 [Сод ухаантан] – Польш
15. Рембрандт – 155 [Гоц авьяастан] – Голланд
16. Ж.Санд – 150 [Гоц авьяастан] – Франц


Судалгаанаас харахад, IQ-ийн vзvvлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь төдий чинээ өндөр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггvй аж.
70 онооноос бага IQ-тэй хvн худалдааны төлөөлөгчөөр амжилттай ажиллан, далайн эрэг дээр өөрийн харштай хvртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Тvvнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар байх боломжтой аж.

Хэрвээ та санаж байгаа бол оюун ухааны тvвшин тогтоох тестийг анх хvний сурах чадвар, сурлагын амжилтыг тогтооход хэрэглэж байсан. Гэхдээ амьдрал дээр шалгалтын дvн, IQ-ийн vзvvлэлт хоёр таардаггvйг бид мэднэ.

IQ хvнд буй авьяасыг илтгэхгvй.
Дашрамд хэлэхэд, дундаас дээш IQ-тэй хvмvvстэй зэрэгцэн амьдрах тэр бvр таатай байдаггvй. Тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургvй, байнгын мэдээллийн өлсгөлөнд байдаг.
Хэрэв та өөрийн IQ-г шалгахыг хүсвэл http://iqtest.dk/main.swf ороод үзээрэй.

2 comments:

  1. эрхэм оюутнуудаа энэ блогоор дамжуулан ямар мэдээлэл авмаар байгаагаа бичээрэй

    ReplyDelete
  2. Гоё блог нээсэнд тань юун түрүүнд баяр хүргэх нь зүйтэй болов уу.
    Оюутнууддаа санаа тавьж ийм блог нээсэнд баяртай байна.
    Математикийн хичээлийг судлахад амаргүй гэж би боддог л доо. Энэ шинжлэх ухааныг яаж судлавал илүү үр дүнд хүрч болох талаар хөнгөвчилсөн хялбар аргаар өөртөө ойлгомжтойгоор сурахын тулд юуг илүү анхаарвал зохих вэ гэх мэт зүйлс оруулж өгвөл маш их баярлах байна. Эцэст нь хэлхэд Би ТОО-нд нээх сайн биш л дээ... гэхдээ бас сайн болмоор л байна....
    Амжилт хүсье Азаа багшаа!!!

    ReplyDelete